Дуучин Ц. Энгүүний шинэхэн уран бүтээл цацагдлаа

A- A A+
Дуучин Ц. Энгүүний шинэхэн уран бүтээл цацагдлаа

Дуучин Ц. Энгүүн "The Voice" шоуны ялагчаар тодорч байсан цаг саяхан. Тэрээр оны өмнө "I'm in Love" хэмээх эрч хүчтэй, цоглог хэмнэлтэй дуугаа гаргасан бөгөөд тухайн үед шүтэн бишрэгчид нь дараагийн уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлж байсан билээ. Ийнхүү тэрээр шүтэн бишрэгчдийнхээ сонорыг мялаахаар гуравдугаар сарын 7-ны өдөр "Kaleidoscope" хэмээх шинэхэн уран бүтээлээ цацжээ. Хэдийгээр дууны үг нь бүхэлдээ англи хэл дээр бичигдсэн ч ардын дууны хэв маягийг оруулж өгсөн нь энэхүү дууг орчин үеийн поп дуунуудаас илт ялгаруулж байна. Ингээд түүний шинэлэг уран бүтээлийг хүлээн авцгаая.