Англи иргэний хариу СӨРӨГ гарчээ

A- A A+
 Англи иргэний хариу СӨРӨГ гарчээ

COVID-19 халдвар авсан нь тогтоогдсон Францын иргэнтэй хавьтсан иргэдээс авсан шинжилгээний хариу гарсаар байна.  Тухайлбал, Увс аймгийн Бөхмөрөн сумын Ямаатын аманд тусгаарлагдсан Англи Улсын иргэнээс авсан сорьцыг өчигдөр 17:00 цагт ХӨСҮТ-д хүлээн авч лабораторид шилжүүлээд байсан. Тэгвэл хариу нь СӨРӨГ гарчээ.

Английн иргэний биеийн байдал одоогоор хэвийн бөгөөд, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдэгдээд байгаа юм.