Дундаж цалин 1.2 сая төгрөг болж, өмнөх улирлаас 76.3 мянган төгрөгөөр ӨСЖЭЭ

A- A A+
Дундаж цалин 1.2 сая төгрөг болж, өмнөх улирлаас 76.3 мянган төгрөгөөр ӨСЖЭЭ

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 (6.5%) мянган төгрөгөөр нэмэгдлээ гэж ҮСХ мэдээллээ.

 

Дундаж цалин өмнөх оны мөн үеэс 122.4 (10.9%) мянган төгрөгөөр өсөхөд:

 

Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 139.8 (18.8%) мянган төгрөг

Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 163.7 (17.5%) мянган төгрөг

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 427.2 (17.1%) мянган төгрөг

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 181.5 (16.3%) мянган төгрөг

Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 115.1 (14.2%) мянган төгрөг

Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 102.9 (14.2%) мянган төгрөг

Боловсролын салбарынх 121.2 (13.8%) мянган төгрөг

Мэдээлэл, холбооны салбарынх 149.6 (13.6%) мянган төгрөг

Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 124.2 (13.5%) мянган төгрөг

Барилгын салбарынх 148.2 (13.2%) мянган төгрөг

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх 101.9 (12.5%) мянган төгрөг

Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 185.8 (11.9%) мянган төгрөг

Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 144.8 (11.2%) мянган төгрөг

Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх 100.7 (11.0%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.

 

Ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2019 оны дөрөвдүгээр улиралд 2010 оны дөрөвдүгээр улирлаас 3.3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 69.5 хувиар нэмэгджээ.

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагсдын:

 

 62.7 (9.2%) мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай

 79.1 (11.6%) мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай

 196.0 (28.9%) мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай

159.3 (23.4%) мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай

47.3 (7.0%) мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай

135.4 (19.9%) мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны  дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 42 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 679.8 мянган ажиллагсад  хамрагдсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8%) мянгаар, өмнөх улирлаас 141  (0.3%)-ээр тус тус өссөн бол ажиллагсад  өмнөх оны мөн үеэс 27.5 (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 (0.8%) мянгаар буурчээ.