Нийслэлийн 2-р амаржих газар АГААР ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭГЧ төхөөрөмжтэй боллоо

A- A A+
Нийслэлийн 2-р амаржих газар АГААР ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭГЧ төхөөрөмжтэй боллоо

Нийгмийн сэтгэл санааг түгшээж, өдөр өдрөөр тоо нь нэмэгдэж байгаа Коронавирусын халдварын эрсдэлтэй үед иргэд, ААН, байгууллагууд өөрсдөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах нь хамгийн чухал билээ. Тэр тусмаа эмнэлэг, эмнэлгийн байгууллагууд, төрөх тасгууд эрсдэлтэй газруудын тоонд орох учир өрөө, тасалгааны агаарыг халдваргүйжүүлж, эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм. 

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн “Хүрээ” 2-р амаржих газрын Хүлээн авах тасаг Агаар халдваргүйжүүлэх төхөөрөмжтэй боллоо. Энэхүү төхөөрөмжийг “Серкл Солюшн” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Сайн үйлсийн аян зохион байгуулж Агаар халдваргүйжүүлэгч төхөөрөмжийн дээжээс 2-р төрөхөд хандивлажээ. 

Энэхүү төхөөрөмж нь ОХУ-д үйлдвэрлэсэн, эмнэлэг, үйлчилгээний байгууллагууд болон гэр ахуйн хэрэглээнд ашиглах бүрэн боломжтой, хүний дэргэд ажиллах боломжтой, хэт ягаан туяагаар өрөө тасалгаан дахь нян, вирусыг 99,9 устгах хүчин чадалтай Агаар халдваргүйжүүлэх төхөөрөмж юм байна. Ажиллах хугацааны хувьд 9000 цаг ажиллаж эргэн тойрныхоо 100м3 хүртэл талбайн агаар дахь нян, вирусыг устгаж халдваргүйжүүлдэг бөгөөд сургууль, цэцэрлэг, банк, гоо сайхны газрууд, жижиг дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд, албан байгууллагуудын оффисын өрөөнд хүн үйлчлүүлж байгаа орчинд ашиглах боломжтой юм байна

Агаар халдваргүйжүүлэгч төхөөрөмжийг Төрөх эмнэлгийн Хүлээн авах тасагт байрлуулсанаар нярайлах гэж байгаа ээжүүдийг хүлээн авах орчин болон эмч, эмнэлгийн ажилтнуудын аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлсэнд талархаж байгаагаа “Хүрээ” амаржих газрын хамт олон хэлж байлаа. 

Бид эмнэлгийн орчинд гэлтгүй, гэр орон, ажлын өрөө тасалгаандаа гараа савандаж угааж өвчтэй хүний харьцсан эд зүйлсийг ариутгадаг ч Агаар дахь халдварын эсрэг хүчин мөхөс байдаг.
Тиймээс гэр бүлээ хамгаалж, эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд Агаар халдваргүйжүүлэгч төхөөрөмж ашиглахыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг 8044 6916, 8033 6916 дугаар болон https://www.facebook.com/dezar.mongolia/ пэйж хуудаснаас авах боломжтой.