“Apple”, “Google” компаниуд цар тахлаас сэргийлэх технологийг 3 тэрбум хүнд хүргэнэ

A- A A+
“Apple”, “Google” компаниуд цар тахлаас сэргийлэх технологийг 3 тэрбум хүнд хүргэнэ

 

“Apple”, “Google” компаниуд “COVID-19”-ээр өвчилсөн хүнтэй хавьталд орсон тохиолдолд сэрэмжлүүлэх аппликейшн хөгжүүлж байна.

Хэрэглэгчид үйлчилгээг зөвхөн сайн дурын сонголтын үндсэн дээр ашиглах бөгөөд гурван тэрбум хүртэл хүнд хүрэх боломжтой аж. Ирэх тавдугаар сарын дунд үеэс үйлдлийн системдээ энэ технологийн функцийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна. Хэрэв хэрэглэгч “COVID-19”-ийн халдвар авбал гар утасны аппликейшндээ тэмдэглэгээ хийнэ. Ингэсэн тохиолдолд тухайн хүнтэй уулзсан, ойртсон хүмүүст сэрэмжлүүлэг очно. Ингэснээр өөрийгөө тусгаарлах, шинж тэмдэг ажиглах, эмнэлэгт хандах зэрэг арга хэмжээ авах юм.

Б.Дашням
Эх сурвалж: Bloomberg.mn