АӨСҮТ-ийнхөн хяналт шалгалтынхны ар өврөөр гүйлдээд тун чиг завгүй

A- A A+
АӨСҮТ-ийнхөн хяналт шалгалтынхны ар өврөөр гүйлдээд тун чиг завгүй

Арьсны өвчин судлалын төвд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн даалтгалаас өргөн бүрэлдэхүүнтэй шалгалтын баг ажиллаж байгаа аж. Ийнхүү томоохон хэмжээний шалгалт хийх болсон шалтгаан нь тус төвийн удирдлагуудтай холбоотой таагүй мэдээлэл цахим сүлжээгээр цацагдах болсон ба хяналтын байгууллагын өргөдөл гомдол хүлээн авах төвүүдэд олноор ирэх болсонтой холбоотой гэж эх сурвалж мэдээллээ. Тухайлбал, тус эмнэлгийн Ерөнхий санхүүч Ш.Г нь өөрийн нөхөр Д.Э нэр дээр L10.8 гэх маш хуурамч өвчний түүх үйлдэж, эмнэлгийн жилийн хэрэглээний албумин хэмээх хэрэгцээтэй нэг нь эрээд сураад олддоггүй эмийг завшсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Б.Б гэгч нь хүнд өвчтэй, өнөө маргаашгүй болсон өвчтөнүүдийг хүчээр эмнэлэгээс гаргах, эмнэлэгт нас барсан өвчтөнүүдийг гэртээ нас барсан болгож хуурамч өвчний түүх бичих, уй гашууд автсан ар гэрийхнийг нь айлган сүрдүүлж, шарил үүрүүлж эмнэлгээс гаргах зэрэг эмч, эмнэлгийн байгууллагад байж боломгүй зүй бус үйлдлүүд гаргадаг аж. Эдгээр зөрчил дутагдлууд нь илэрчихвий гэж сүнсээ зайлтал айсан АӨСҮТ-ийнхөн хяналт шалгалтынхны ар өврөөр гүйлдээд тун чиг завгүй байгаа сурагтай.