“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаанд оролцохыг урьж байна

A- A A+
“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаанд оролцохыг урьж байна
 
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран үзэгч, сонсогч хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна.

Зорилго: Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой.

Уралдааны хугацаа: Уралдаанд зориулан тоглосон бүх төрлийн хөгжмийн бүтээлийг 2 минутын хугацаанд багтааж зөвхөн гэртээ гар утсаараа дүрс бичлэг хийн 2020 оны 05 дугаар сарын 05-наас 5-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг mymusic@mnb.mn цахим хаягаар хүлээн авна. Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэнэ.

Хамрах хүрээ, сэдэв: Уралдаанд зориулсан бүтээл нь “МИНИЙ БЯЦХАН ТАЙЗ” нэрийн дор үндэсний болон сонгодог хөгжмөөр тоглож өрсөлдөнө. Уралдааны шалгаруулалтын ангилал нь мэргэжлийн сургуулийн, хөгжим сонирхогч хүүхдийн гэсэн 2 ерөнхий ангилалтай байна. -------------------------------------------------------------------------------------

Сонирхогчийн ангилал: • 5-11 нас • 12-16 нас Энэ ангилалд оролцох хүүхдүүд өөрийн тоглодог хөгжмийн бүтээлийг дэвсгэр хөгжимтэй тоглож болно.


Мэргэжлийн ангилал: • 5-11 нас • 12-16 нас Энэ ангилалд мэргэжлийн сургуулийн сурагчид оролцох бөгөөд дэвсгэр хөгжимгүй тоглоно. -------------------------------------------------------------------------------------

ШАГНАЛЫН САН МЭРГЭЖЛИЙН АНГИЛАЛ 5-11 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/

Нэгдүгээр байр: Yamaha F51 даралтат хөгжим

Хоёрдугаар байр: Yamaha PSS-A50

Гуравдугаар байр: Medeli хөгжим

Тусгай байр: Даралтат хөгжим 12-16 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/

Нэгдүгээр байр: Medeli A810 даралтат хөгжим

Хоёрдугаар байр: Medeli A300 даралтат хөгжим

Гуравдугаар байр: Даралтат хөгжим Medeli

Тусгай байр: Medeli даралтат хөгжим -------------------------------------------------------------------------------------

СОНИРХОГЧИЙН АНГИЛАЛ 5-11 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/

Нэгдүгээр байр: Yamaha F51 даралтат хөгжим

Хоёдугаар байр: Yamah PSS F30 даралтат хөгжим

Гуравдугаар байр: Yamah PSS F30 даралтат хөгжим

Тусгай байр: Medeli 12-16 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/

Нэгдүгээр байр: Yamaha PSR E363даралтат хөгжим

Хоёрдугаар байр: Yamaha PSS-A50

Гуравдугаар байр: Ukulele хөгжим

Тусгай байр: Medeli Даралтат хөгжим -------------------------------------------------------------------------------------

Нийт шагналын сан: 8 сая төгрөг -------------------------------------------------------------------------------------

ТАВИГДАХ ШААРДЛАГА: • Уралдаанд дүрс бичлэгээ илгээхдээ дуу дүрсний чанарыг гэр бүлийнхнээсээ зөвлөгөө авч бэлдсэн бичлэгээ илгээнэ. • Бичлэгийн үргэлжлэх хугацаа 2 минут хүртэл байна. • Зөвхөн гар утсаар, гэртээ бичсэн бичлэг байна. • Нэг хүүхэд нэг бичлэг илгээнэ. • Бүтээлээ цаг mymusic@mnb.mn цахим хаягаар илгээнэ. • Тухайн бүтээлийг тоглосон хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, гэрийн хаягийг бичлэгийн тайлбарын хамт хавсаргана.

УРАЛДААНЫГ ДҮГНЭХ: Уралдааныг 2020 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ТОТАЛ МЮЗИК компанийн мэргэжилтнүүд хамтран дүгнэж шилдэг хөгжимчин хүүхдийг шалгаруулна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ, ТОТАЛ МЮЗИК ХХК Холбоо барих утасны дугаар: 80807630