“Playtime” наадам хойшиллоо

A- A A+
“Playtime” наадам хойшиллоо

“Playtime” амьд хөгжмийн наадам энэ жил долдугаар сарын 16-наас 19-нд болохоор тов зарлаж, тасалбараа цахимаар борлуулсан. Тэгвэл уг наадмыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэл гаргажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсад халдвар тархах өндөр эрсдэлтэй болохыг байнга сануулж байгаа учраас Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээг хэрэгжүүлж товоо хойшлуулахад хүрсэн байна.

Иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчлэх юм байна. Улмаар “Playtime 2020” наадмын тасалбар худалдан авсан хүн бүрт 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлэх аж.