ДАЛАНЗАДГАД ХОТНОО 63 МВт ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

A- A A+
ДАЛАНЗАДГАД ХОТНОО 63 МВт ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

2017 онд Өмнөговь аймаг, Энержи ресурс ХХК хоорондын хамтран ажиллах гэрээг байгуулсан. Даланзадгад хотын утааны асуудлыг бууруулах, хэрэглэгчдийг найдвартай дулаанаар хангах, хэрэглээний халуун устай болгох зорилгоор 63 МВт буюу одоогийн дулааны станцаас 3 дахин өндөр хүчин чадалтай Дулааны станц барих төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Бүтээн байгуулалтын ажил 24 сар буюу 2 жилийн хугацаанд хийгдэнэ.
21 МВт/ц-ийн хүчин чадалтай 3 ширхэг зуух байх ба 1 зуух бэлтгэл бэлэн байдалд байна.

Төр, хувийн хэвшлийн хамтарсан томоохон бүтээн байгуулалт нь Өмнөговь аймаг, Даланзадгад хотын оршин суугчдын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөнд туссан өсөн нэмэгдэх дулаан эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах боломжтой болох юм.