Улсын хэмжээнд 21.1 сая төл бойжиж байна

A- A A+
Улсын хэмжээнд 21.1 сая төл бойжиж байна

Энэ оны тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 29.2 сая толгой эх малын 77.1% буюу 21.9 сая эх мал төллөснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Тодруулбал, 

Бод малын нийт хээлтэгчийн 52.1%,

бог малын нийт хээлтэгчийн 78.8% нь тус тус төллөжээ. 

Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 97.3%, Ховд аймаг 93% буюу хамгийн өндөр хувьтай байгаа бол Өмнөговь аймаг 44.4%-тай байгаа юм. 

Ийнхүү улсын хэмжээнд 21.9 сая төл хүлээн авч, 21.1 сая төл бойжиж, төл бойжилт 97%-тай байна. Үүнээс,

67.4 мянган ботго

514.6 мянган унага

986.7 мянган тугал

10.8 сая хурга

8.6 сая ишиг байна. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ