ШИНЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЦЭВЭРХЭН ЦАГААН ХАД БОЛЛОО

A- A A+
ШИНЭ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЦЭВЭРХЭН ЦАГААН ХАД БОЛЛОО

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хийж буй 3 дахь томоохон нүүлгэн шилжүүлэлтийн ажил бол олон жил яригдсан боловч хэн ч хийж амжаагүй Цагаан хад суурьшлын бүсийн зохион байгуулалт юм. Аймаг, сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан 5-р сарын 20-ны өдрөөс эхлэн Цагаан хад суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлэлт, газар зохион байгуулалтыг хийж байгаа юм. Ажлын хэсэг дараах ажлыг хийж хэрэгжүүлсэн байна.

✅700 гаруй гэрийг нүүлгэж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 393 иргэнд газар олголт хийж, газрын кадастрын дагуу байршуулав.
✅Шинээр олгосон газарт жишиг хашаа барьж, хогийн цэг, бие засах газрыг байгуулав.
✅Гуанз, дэлгүүр, худалдаа явуулж байгаа 158 иргэний одоо байгаа газрыг баталгаажуулан газар олголт хийв.
✅Авто засварын зориулалтаар 27 иргэнд газар олголт хийж газрын кадастрын зураг үйлдэж тэмдэгжүүлэв.
✅Гудамж, айл өрхийн хаягжуулалтын хаягийн зургийг хийж, Цагаан хад, Дэлгэр өндөр, Жаргалант гэсэн 3 хороолол үүсгэв.
✅Галын аюулгүй байдлыг хангах үүднээс стандартын бус газарт байршиж байсан ахуйн газ зарах 5 иргэний газрын байршлыг тогтоож өгөв.
✅Эрүүл ахуй, хоол хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор мал нядалгаа буюу бойны цэгийг тогтоож, бойны үйл ажиллагаа явуулдаг 3 иргэнд эзэмшүүлэв.
✅Цагаан хад суурьшлын бүс орчмын 113 га газрын 15665 тонн хог хаягдлыг цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүлэв.