Барилга засварын цех 40 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэнэ

A- A A+
Барилга засварын цех 40 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэнэ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цех энэ онд 40 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх төлөвлөгөөтэй тус хамт олон оны эхний хагас жилийн байдлаар 5.6 тэрбум төгрөгийн ажил хийгээд байна. Төрийн өмчит үйлдвэрийн газар худалдан авах ажиллагаандаа мөрдөх хуулийн зохицуулалтаас шалтгаалан түүхий эдийн хангалт, материалын нийлүүлэлт хүлээгдэж байгаа нь ажил удаашрахад голлох нөлөө үзүүлж байна гэж Тэргүүлэх инженер Э.Жаргалцэцэг ярьсан юм. Гэсэн ч барилгачид төлөвлөсөн ажлуудаа 2020 ондоо багтаан дуусгах том зорилттой ажиллаж байна. Энэ жилийн хувьд Засвар механикийн заводын Цутгуурын цехийн шинэчлэл, Соёл, спортын цогцолборын барилгын онцлох ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд ЗМЗ-ын Цутгуурын цехийн ажил 100 хувь дууссан, Бөхийн өргөөний барилгын ажил ид өрнөж байна. Соёл, спортын цогцолборын хэв хашмалын ажил дууссан, арматурчлал 90 хувийн гүйцэтгэлтэй явна. Энд Барилга засварын цехийн үндсэн болон гэрээт 170-аад ажилчин уртасгасан цагаар ажиллаж 4000 м2 хашмал, 118 тонн арматур хийсэн. Ирэх долоо хоногоос цутгалт эхлэх аж. Дөрвөн давхар уг барилгын ажил ирэх жил ч үргэлжлэх юм.  

М.Одгэрэл

Фото: Б.Баттөгс