Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 километр төмөр замыг барьж дуусгажээ

A- A A+
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 километр төмөр замыг барьж дуусгажээ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлсэн уг төсөл өнөөдрийн байдлаар:

  • Газар шорооны ажил 82 хувь,
  • Хоолойн ажил 67 хувь,
  • Худаг усны ажил 84 хувьтай байгаа аж.

Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 километр төмөр замыг барьж дуусгажээ. Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Төслийн хэмжээнд одоогоор 5,000 гаруй хүн хүч, 2,500 орчим машин механизм ажиллаж байна гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.