Д.Амарбаясгалан тэргүүн шадар сайдын албан тушаалаас татгалзжээ

A- A A+
Д.Амарбаясгалан тэргүүн шадар сайдын албан тушаалаас татгалзжээ

 

МАН-ын бага хурал хуралдаж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүх одоо Засгийн газрынхаа зургийг зурж, сайд нарынхаа нэрсийг тодруулж эхлээп байна.

У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа улиран сонгогдож, УИХ-ын сонгуульд намаа авч орж, Ерөнхий менежерийн үүргийг маш сайн биелүүлж, 62 суудал авсан Д.Амарбаясгаланг энэ удаа Засгийн газартаа авч үлдэхээр шийдэж, Тэргүүн шадар сайдын албан тушаал санал болгожээ.

Гэвч Д.Амарбаясгалан У.Хүрэлсүхийн санал болгосон сайдын албан тушаалаас татгалзаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.