Шимэгч хорхой илэрсэн 4 тонн гаруй “Сайра” лаазалсан загасыг ОХУ-руу буцаажээ

A- A A+
Шимэгч хорхой илэрсэн 4 тонн гаруй “Сайра” лаазалсан загасыг ОХУ-руу буцаажээ

Гүний гаалийн хяналтын бүсэд 2020 оны тавдугаар сарын 28-ний өдөр ОХУ-аас импортолсон “Өрнөх гариг” ХХК-ийн “Сайра” нэрийн лаазалсан загасанд лабораторийн шинжилгээт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу загасны шимэгч хорхой илэрсэн байна. Улмаар 400 хайрцаг буюу 4.7 тн лаазалсан загасыг ОХУ-руу буцаан татан авалт хийлгэжээ.

“Өрнөх гариг” ХХК-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хангаагүй “Сайра” нэрийн лаазалсан загасыг импортлон оруулахгүй байх талаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлэн ажиллажээ.

Эх сурвалж: НМХГ