Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна

A- A A+
Хязаалангийн уралдааныг борооны улмаас 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна

Хүй долоон худагт бороо ихтэй, уралдааны зам шавхайтай байгаа учир хүүхдийн аюулгүй байдлыг харгалзан Хязаалан мордуулахыг хойшлуулсан байна. Салбар хорооны гишүүд одоогоор хуралдаж байгаа ба шийдвэр гарсны дараа мэдэгдэнэ гэж Морин спорт уяачдын холбооноос мэдээллээ.

17 км-т уралдах хязаалан насны морьдын уралдаан баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр 07:00-11:00 цагийн хооронд болох байсан юм.

НЭМЭЛТ 10:00 цаг: Хязаалан насны хурдан морины уралдааныг 14:00 цаг хүртэл хойшлуулаад байна.