Хотын газрын мафиас төрсөн ТЭРБМТАН ЧО

A- A A+
Хотын газрын мафиас төрсөн ТЭРБМТАН ЧО

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэж Монголын төрөөс өөрийн хөрөнгөө зузаатгаж, ханаж, цадахыг мэдэхээ байсаар удлаа. Тэр зүгээр ч хөлжиж, төрөөс мөлжихгүй. Хотын газрын мафийнханы ч түрийвчийг түнтийлгэдэг. Учир нь Б.Чойжилсүрэн газрын мафийнханы ачаар А зэрэглэлийн бүсийг бараг л өөрийн болгосон. Түүнчлэн нэгэнт газраа зарсан болохоор Хотын газрын мафийн гар, хөл бологсод барилга барих зөвшөөрлийг нь шулуухан өгчихдөг. Энэ л зарчмаар Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн компаниуд нийслэлийн аль л өнгөтэй өөдтэй байршилд барилга барьсаар ирсэн. Энэ нь яг л монголын төр Б.Чойжилсүрэнд өртэй мэт сүлжээ болчихсон. Газрыг авч дээрх газрын мафийнханд орлого оруулна. Нөгөөдүүл нь зөвшөөрлийг нь өгнө. Эргүүлээд барьсан барилгыг нь хэлсэн үнээр нь авна. Ингэсний хойно төсвөөс их хэмжээний мөнгө гарч, Б.Чойжилсүрэнд ашиг болон үлддэг. Жишээлбэл, хүүхэд, залуусын хамгийн их очих дуртай Хүүхдийн урлан бүтээх төвийн газрыг л гэхэд хэдэн талаас хашаалж, хаяалсаар одоо худалч хүнд үүдэн хоймрын зайтай газар үлдээсэн гэхэд хилсдэхгүй. Хүүхдүүдийн амарч зугаалах дээрх газрыг булаагаад зогсохгүй, сурч боловсрох эрхээр нь наадаж, төмөр зам, Дунд голын завсарт чихэж барьсан, “Нарны хороолол”-ынхоо сургуулийг төрд бусадтай харьцуулахад хэд дахин өндөр үнээр шахаж, ашгаа хүртсэн. Б.Чойжилсүрэн ер нь мөнгө л олж, хөрөнгөө зузаатгаж байвал бусад нь хамаагүй. Төрийн их баяр наадмаараа цэнгэн хөгжилддөг ганц газар Төв цэнгэлдэх хүрээлэнг мөн л хэдэн талаас нь хашиж, Хурд хорооллоо барьсан. Түүнийгээ мөн л төрд шахаж, нөгөдүүл нь ахмадуудад өгсөн нэрээр халхавчлаад л үлдсэн. Хэдий хар дагуулж байсан ч төр өндөр настнуудад өгнө гэсэн болохоор тухайн үедээ тэсхийгээд чимээгүйхэн өнгөрсөн. Төрөөс газар дээрэмддэг Чойжоо бүр даварч Оргил рашаан сувиллын газрыг өөрийн болгочхоод байна. Үүний тод жишээ нь саяхан хэвлэлүүдээр шуугиад өнгөрсөн НИТХ-ын дарга Р.Дагватай холбоотой асуудал. Худалдаж, худалдан авсан хоёрт барилгын зөшөөөрөл олгогдохооргүй учраас тухайн газрыг авах хүн олдохгүй байхад өнөөх л Чойжоо аль хэдийн өөрийн болгож, хашаа хатган, газрыг нь ухаж эхэлсэн. Энэ төрлийн наймаа, дээрэмдээ тэр бүр гаршсан нэгэн. Тухайлбал, Суруга Монгол компанийн Япон захирлаас төр газраа булааж авсан. Мэдээж эзэмшүүлэхгүй, зөвшөөрөхгүй, барилга байгууламж бариулахгүй гэхчлэн олон шалтаг, шалтгаанаар эргүүлэн авсан. Тэгмэгцээ эргүүлээн өнөөх гайхал Чойжоодоо өргөн барьчихсан байгаа юм. Тухайн газарт өдгөө Б.Чойжилсүрэнгийн компани Хүннү 2222 хорооллыг барьсан нь нүднээ бэлхэн. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн албан тушаалаа ашиглан ийн А зэрэглэлийн газрыг авч, ашиглан, төрд эргүүлэн зарахын сацуу МАН-аас нэмэлтээр хүртэсн албан тушаалаа ч ашигладаг. Түүнийг Засгийн газрын гишүүн, УИХ-ын Байнгын хорооны даргаар ажиллаж байх үед Мөрдөн байцаах газрын барилга, Хууль зүй дотоод хэргийн яамны барилга, Монголбанкны барилга зэрэг баригдаж, ашиглалтад орсныг олон нийт мэдэж байгаа биз ээ. Эдгээрийг эргээд харвал дээрх барилгуудын төсөв анхныхаасаа хэд дахин нэмэгдсэн байдаг ба мань Чойжоо л өөрийн компаниар бариулж, төсөвт өртгийг нь нэмэгдүүлэн дундаас нь бас ашиг хүртэж суудаг болсон. Монголын төрөөс авлагатай мэт аашилдаг болсон Б.Чойжилсүрэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын Сангийн сайд байхдаа Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтойгоо хуйвалдан Тост, тосон бумбын лицензийг гаргуулж авсан. Дараагийн Засгийн газар нь хууль бус гэж үзэн лицензийг нь цуцалсан бөгөөд Чойжоогийн энэ хууль бус үйлдлийн золиос нь байгаль хамгаалагч залуугийн хайран амь болж дууссан. Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар томилсон биш тэр Монголын төрөөс хулгай хийх арга нь улам бүр өргөжин тэлсэн гэхэд хилсдэхгүй ээ. Бүр байтгаад НӨАТ-н буцаан олголтоос л гэхэд 35 тэрбум төгрөг авсан байдаг. Хууль чангарах тусам хулгайчийн арга нарийсна гэдэг л энэ болов уу. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувьд хууль бус үйлдлүүд нь илэрмэгц, бусдаар туг тахьчихдаг. Тодруулбал, тэр Хятадын Жинжан шинфань компани Төрийн банкнаас 20 тэрбум төгрөгийн зээл авахад голлон оролцож, тоглочхоод, эцэст нь тус банкны захирлуудаар туг, тахиад өөрөө хөндлөнгөөс ажиглан суугаа. Б.Чойжилсүрэн бол бусдын гараар могой бариулж, дундаа нь ашиг хонжоо хүртэж суудаг албан тушаал, хөрөнгө мөнгөний шуналтай нэгэн гэдэг нь дээрх бүхнээс илэрхий харагдах биз ээ.