Хийлч Дээгий бие даасан “Never enough” тоглолтоо ирэх арванхоёрдугаар сарын 4,5-нд Тусгаар тогтнолын ордонд хийх гэж байна.
Тус тоглолтоо залуу хийлч Билгүүнтэй хамтрах гэнэ.
Хийлч бүсгүй АНУ-ын Мичиган мужийн “Grand Valley” их сургуулийг хийлийн гоцлон тоглоочоор төгссөн билээ.
Сонирхуулахад тэрбээр нэгэн удаа хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эр хүний “Надад даалгачих, би зохицуулъя” гэдэг зан чанар таалагддаг. Амьдралд зөндөө л асуудал байдаг. Тэгэхэд “Зүгээр зүгээр. Надад даалгачих. Би зохицуулъя” гэдэг эрчүүд их сайхан санагддаг. Эр хүн итгэл даахуйц байх ёстой” гэж байсан билээ.