Олон улсын олимпын хороо: Токиогийн олимпыг зохион байгуулна

A- A A+
Олон улсын олимпын хороо: Токиогийн олимпыг зохион байгуулна

 

Олон улсын Олимпын хорооны тэргүүн Томас Бах Японд айлчлах үеэрээ Токиогийн зуны олимпийг ирэх жил зохион байгуулна гэж мэдэгджээ. Олимпийн наадмыг энэ жил зохион явуулах байсан ч цар тахлын улмаас 2021 оны долоодугаар сар руу шилжүүлсэн юм. 

Япон улсыг энэ жил 200 гаруй орны 11 мянга гаруй тамирчин зорихоор төлөвлөж байв. 

Томас Бах Олимпын наадмын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлтыг гаргах болно гээд үзэгчид болон тамирчид Японд очихоосоо өмнө вакцин хийлгэх шаардлагатай гэдгийг онцолжээ. 

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга Олон улсын олимпын хорооны тэргүүнийг дэмжиж, энэ удаагийн олимпын наадам Covid-19-ийг ялан дийлэхийг бэлгэдсэнээрээ онцлогтой болно гэсэн байна.

Эх сурвалж: ВВС