Их мастер Б.Мишээл аман хүзүүдлээ

A- A A+
Их мастер Б.Мишээл аман хүзүүдлээ

Дэлхийн хошой аварга Вячеслав Щеголевын 80 насны ойд зориулсан “Presidents cup” олон улсын даамны цахим блиц тэмцээний эхний цуврал явагдаж дүнгээ гаргалаа. Нээлттэй ангиллаар явагдаж дэлхийн олон шилдэг даамчдыг хамарсан энэ тэмцээнд нийт 99 даамчин бүртгүүлсэн бөгөөд манай улсаас олон улсын их мастер Б.Мишээл, Дэлхийн даамын холбооны мастер Ц.Сүхбат, спортын мастер Ц.Эрдэмбилэг нар тоглож байна.

Швейцар системээр долоон өрөг тоглож дүнгээ гаргахад:

Тэргүүн байр: Чейх Садибу Дрэйм (АНУ) 12 оноо

Дэд байр: Б.Мишээл (Монгол) 11 оноо

Гутгаар байр: Питер Стейлен (Нидерланд) 11 оноо авч эхний гурван байрыг эзэллээ.

Спортын мастер Ц.Эрдэмбилэг 10 оноогоор долдугаар байр эзлэн шалгаруулалтын 40 оноо цуглуулсан бол ДДХМ Ц.Сүхбат 8 оноогоор 35-р байранд оржээ.

Нийт гурван цуврал тэмцээний дараа аваргууд нь шууд хагас шигшээ тоглолтод орох бол хамгийн өндөр шалгаруулалтын оноо цуглуулсан 10 даамчин тэдэн дээр нэмэгдэж хагас шигшээ, шигшээ тоглолтоор аваргуудаа тодруулна.

Дараагийн тэмцээн арваннэгдүгээр сарын 22, 29-нд тус тус явагдана.