Маргаашаас эхлэн Эрээнцав төмөр замын боомтыг түр хугацаагаар хаана

A- A A+
Маргаашаас эхлэн Эрээнцав төмөр замын боомтыг түр хугацаагаар хаана

Дорнод аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комисст хүсэлт хүргүүлснийг Засгийн газрын өчигдрийн буюу энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Эрээнцав төмөр замын боомтыг энэ сарын 20-ны өдрөөс ирэх арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ.

“COVID-19” халдварын цар тахлаас сэргийлэх зорилгоор уг санал, хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлсэн бөгөөд ингэхдээ Дорнод аймгийн хэмжээний шатахуун, түлшний нөөц, хангамжийг тооцон үзсэн бөгөөд Зүүн бүсийн бусад аймгаас саналыг нь авчээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ