“Black panther - 2” киноны зураг авалт 2021 оны долоодугаар сард эхэлнэ

A- A A+
“Black panther - 2” киноны зураг авалт 2021 оны долоодугаар сард эхэлнэ

 

“Марвел” студийн супер баатартай дэлгэцийн бүтээл болох “Black panther” киноны хоёрдугаар ангийн зураг авалт ирэх 2021 оны долоодугаар сард эхлэхээр болсныг албан ёсоор мэдэгдлээ.

Тус киноны гол дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Чедвик Аарон Боузман хорт хавдрын улмаас нас барсан тухай мэдээ өнгөрсөн наймдугаар сард олон сая хүнийг уй гашууд автуулсан билээ. Түүнчлэн түүнийг нас барсан талаарх гэр бүлийнх нь гишүүдийн жиргэсэн хар цагаан зурагтай эмгэнэл “Twitter”-н түүхэн дэх хамгийн их хандалт авсан жиргээ болсон юм. Мөн “Марвел” студиэс “Black panther - 2” кинонд Чедвик Боузманы дүрийг орлон тоглогч болон график ашиглах байдлаар бүтээхгүй гэдгээ мэдэгдсэн.

Сонирхуулахад, “Black panther - 2” кинонд "Narcos: Mexico" цувралын од Мексикийн жүжигчин Теноч Уэрта эсрэг дүр бүтээнэ гэсэн шуум дэгдээд байна.