“Гремми-2021” наадамд хэн хэн хамгийн олон шагналд нэр дэвшив?

A- A A+
“Гремми-2021” наадамд хэн хэн хамгийн олон шагналд нэр дэвшив?

 “Гремми-2021” наадамд Бейонсе, Тейлор Свифт, Дуа Липа нар хамгийн олон шагналд нэр дэвшжээ. "Гремми" наадмын 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ирэх оны нэгдүгээр сарын 31-нд Лос-Анжелес хотод болох юм.

Энэхүү наадамд Бейонсе хамгийн олон буюу есөн шагналд нэр дэвшсэнээс “Black Lives Matter” жагсаалын үеэр энэ зун гаргасан “Black Parade” дуугаараа дөрвөн шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ.  

Т.Свифтийн хувьд зургаан шагналд нэр дэвшсэн бөгөөд хөл хорионы үеэр гаргасан “Folklore” цомгоороо "Оны шилдэг цомог" шагналыг гурав дахь удаагаа хүртэж магадгүй байна.

Мөн “Future Nostalgia” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан Дуа Липа зургаан шагналд өрсөлдөх ажээ. Үүний зэрэгцээ “The Box” дуугаараа олонд танигдсан рэпер Родди Рич мөн зургаан шагналд нэр дэвшсэн байна. “The Box” энэ оны эхээр шилдэг дуунуудын жагсаалтыг 11 долоо хоног тэргүүлжээ.