2020 оны арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн теле хичээлийн хуваарийг БШУЯ-наас гаргасан байна.
Теле хичээлийн хуваарийг www.econtent.edu.mn сайтын хичээлийн ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ хэсэгт байршуулдаг болжээ.
Коронавирусийн халдварын улмаас бүх шатны боловсролын байгууллагын хичээл танхимаар орохгүй, цахим хэлбэрт шилжсэн.
ЕБС-ийн сурагчдын хувьд арванхоёрдугаар сарын 18-ныг дуустал теле хичээлээ үзээд арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна.
Иймд теле хичээлээ идэвхтэй хийхийг боловсролын байгууллагаас зөвлөж байна.
Арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн теле хичээлийн хуваарь: