EMART дэлгүүрээс МЭДЭГДЭЛ гаргалаа

A- A A+
EMART дэлгүүрээс МЭДЭГДЭЛ гаргалаа

  Имарт дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн хандиваар цугласан FOODBANK-ны хүнсний тусламжийг тус дэлгүүрийнхэн тусламж хэрэгтэй нэгэнд өгөхгүй байна гэсэн ташаа мэдээлэл тарж буйтай холбогдуулан ИМАРТ дэлгүүрийн зүгээс бодит тайлбар мэдэгдэлийг хүргүүлж байна. Имарт дэлгүүр нь хувь хүмүүсийг тусламж авах ёстой, эмзэг бүлгийнх гэж тодорхойлох эрхгүй, дүгнэх боломжгүй бөгөөд хандиваар цугласан хүнсийг мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгч байгаа аж. Мэргэжлийн байгууллага буюу Нийслэл дүүргийн Онцгой комисс, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам зэрэг байгууллагуудад Имарт дэлгүүрийн зүгээс тухай бүрд нь хандиваар цугласан хүнсийг хүлээлгэн өгч байгаа ба эдгээр  байгууллагууд шаардлагатай иргэдэд тусламжийг хүргэн ажиллаж байгаа гэнэ.