“Blackpink” хамтлаг YouTube сувгаар цахим тоглолт хийнэ

A- A A+
“Blackpink” хамтлаг YouTube сувгаар цахим тоглолт хийнэ

Сүүлийн үед Өмнөд Солонгосын к-поп ертөнцийн хамгийн шилдэг охидын хамтлагаар  нэрлэгдэж байгаа Blackpink хамтлаг цахим тоглолтоо хийх гэж байна. Тэд хамгийн анх удаа цахим хэлбэрээр тоглолтоо хийх гэж байгаа нь энэ юм. Охидын хамтлаг “YouTube Music” стриминг үйлчилгээтэй хамтран энэ сарын сүүлээр анхны цахим тоглолтоо хийхээр болжээ.“YG Palm Stage - 2020 BLACKPINK: The Show” нэртэй тоглолт 12 дугаар сарын 27-нд болно гэж “YG” энтертайнмент мэдээлсэн байна.

“BLACKPINK” баасан гарагт “YouTube” цахим хуудсаар дамжуулан тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. “YouTube” дэх хамгийн алдартай поп хамтлагуудын нэг “BLACKPINK”-ийн “YouTube” суваг 53.9 сая дагагчтай юм. Мөн клипүүдийг нь гурван тэрбум гаруй удаа үзсэнээс 2018 онд гаргасан “Ddu-du Ddu-du” дууных нь хандалт 1.4 тэрбум давжээ.