Хятадын “Чаньэ-5” төхөөрөмж дэлхийн тойрог замд шилжлээ

A- A A+
Хятадын “Чаньэ-5” төхөөрөмж дэлхийн тойрог замд шилжлээ

Сарны хөрсний дээжийг эх дэлхийд авчрах Хятадын Чаньэ-5 сансрын төхөөрөмж сарныхаас дэлхийн тойрог замд амжилттай шилжсэн байна. Өчигдөр Бээжингийн цагаар 9 цаг 51 минутад Чаньэ-5 тойрог зам дахь энэ шилжилтээ  хийсэн байна.  

Хятадын Үндэсний сансрын агентлагийн мэдээлснээр  150N модулийн 4 хөдөлгүүр Сарны гадаргуугаас  сансрын тус төхөөрөмжийг 230 км-ийн зайд хөөргөж  22 минутын дараадэлхийн тойрог замд оруулсан байна. Харин сарны хөрсний дээж авчрах сансрын төхөөрөмж эх дэлхийд газардахад 3 хоног шаардагдахыг Хятадын мэргэжилтнүүд  мэдээлж байна. Энэ ажиллагаа амжилттай өндөрлөвөл Хятад улс нь ЗХУ, АНУ-ын  дараа сарны хөрсний  дээжийг эх дэлхийд авчирсан 3 дахь орон  болох юм.