394 өрхөд 24.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

A- A A+
394 өрхөд 24.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Ипотекийн 6%-ийн хүүтэй зээлд арваннэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд 394 өрх хамрагджээ. Тэдгээр өрхөд нийт 24.7 тэрбум төгрөгийг зээл олгосон талаар Монголбанк мэдээлэв. 

Мөн хугацаанд ипотекийн зээлээ хойшлуулах 47,621 хүсэлтийг хүлээн авч, 44,443 хүсэлтийг буюу 93 орчим хувийг нь шийдвэрлэсэн байна.