Монгол Улс нийт халдварын тохиолдлоор дэлхийд 172 дугаарт бичигдэж байна

A- A A+
Монгол Улс нийт халдварын тохиолдлоор дэлхийд 172 дугаарт бичигдэж байна

Дэлхий дахинд шинээр коронавирусийн 669'371 тохиолдол бүртгэгдэж, батлагдсан тохиолдол нийт 79'022'314 боллоо. 

Үүнээс 

АНУ-д 222'565

Энэтхэгт 24'236

Бразилд 46'657

ОХУ-д 27'250

Францад 14'929 тохиолдол нэмж бүртгэгдээд байна. 

Нас баралт болон эдгэрэлтийн үзүүлэлтээр АНУ дэлхийд нэгдүгээр бичигдэж байна. Тус улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3258 хүн нас барж, нийт халдвар авсан 18.9 сая хүнээс 11 сая нь эдгэрчээ.

Манай хойд хөрш ОХУ халдварын тархалтаар дэлхийд тавдугаарт орж байгаа ба нийт 2'933'753 хүн халдвар авсан нь илэрч,  үүнээс 2.3 сая нь эдгэрсэн байна. 

Монгол Улс халдварын нийт 1063 тохиолдол бүртгэгдсэнээс 541 нь эдгэрч, 522 нь эмчлүүлж байгаа бөгөөд нийт халдварын тохиолдлоор дэлхийд 172 дугаарт бичигджээ. Харин 1 сая хүнд ногдох шинжилгээнд хамруулалтын үзүүлэлтээр /0.5 сая/  дэлхийд 94 дүгээрт орж байна.

Эх сурвалж: worldometers.info