Хятадын эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг анхны вакцин бэлэн болжээ

A- A A+
Хятадын эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг анхны вакцин бэлэн болжээ

Хятадын төрийн өмчит эмийн үйлдвэр Sinopharm коронавирусийн эсрэг бүтээсэн вакциных нь сүүлчийн шатны туршилт 79.34 хувийн үр дүнтэй дуусч, зөвшөөрөл авахаар засгийн газартаа хандсан тухай өчигдөр зарлажээ.

Хэрвээ зөвшөөрөл өгвөл хүн амын дархлаажуулалтад ашиглах Хятадын хамгийн анхны вакцин болох юм.

Sinopharm-ийн вакцины гуравдугаар шатны туршилтыг дэлхийн хэд хэдэн оронд явуулсан байна.

Арабын Нэгдсэн Эмират Улсад явуулсан туршилт нь 86 хувийн үр дүнтэй гарсныг энэ сарын 9-ний өдөр зарлаж байжээ.

Туршилтын нэгдсэн үр дүн яагаад үүнээс зөрүүтэй байгаа талаар удахгүй гаргах тайланд тодорхой тайлбарлана гэж Sinopharm компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өөрийн эрдэмтдийнн бүтээсэн вакциныг нийт хүн төрөлхтний тусын тулд зориулах амлалт өгч байв. Тус улсын бүтээсэн вакциныг Зүүн Өмнөд Азийн хамгийн олон хүн амтай Индонез, Латин Америкийн хамгийн олон хүн амтай Бразил зэрэг улсууд авахаар захиалаад байгаа.

Хятадад коронавирусийн эсрэг вакцин бүтээх таван төсөл хамгийн амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь Sinopharm-ын энэ төсөл юм.

 

Эх сурвалж: Reuters