Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдоно

A- A A+
Цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдоно
 
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1279 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэлж нэгдүгээр сарын 27-ны өдрийг дуустал нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж байна. Энэ жил коронавирусийн цар тахлын дэгдэлтээс шалтгаалж цэргийн бүртгэл цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Цаасан суурьтай бүртгэл нь өнгөрсөн жилийн мэдээллийн санд түшиглэж цэргийн бүртгэлийн нөөцийн санг файл хэлбэрээр хуулж хороо, дүүргүүдийн мэдээллийг автоматаар бүртгэнэ. Тиймээс иргэд харьяа хороон дээрээ очиж бүртгүүлэх шаардлагагүй. Өнгөрсөн жил цэргийн бүртгэл 95.3 хувьтай явагдсан. Энэ жил цэргийн бүртгэлд шинээр хамрагдах хүмүүстэй утсаар болон цахим хэлбэрээр холбогдож бүртгэлд хамруулна. Мөн оршин суух хаяг нь өөрчлөгдсөн хүмүүс тухайн дүүрэгт дахин цэргийн бүртгэл хийлгэх юм. Энэ жил иргэдийг бүртгэлтэй хаяг, оршин суугаа газраа өөрчилсөн эсэх мэдээллийг бүрэн солилцоно хэмээн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, Дэд хурандаа С.Баярмагнай хэллээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс