Эмнэлгийн арын албаны бүх ажилтныг хамгаалах хувцас өмсөх дадалд сургахыг үүрэг болголоо

A- A A+
Эмнэлгийн арын албаны бүх ажилтныг хамгаалах хувцас өмсөх дадалд сургахыг үүрэг болголоо

​ 

Эрүүл мэндийн улсын алба - тохиолдлын удирдлагын тогтолцооны ээлжит 23 дугаар хурал өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 5-нд боллоо.
Хурлыг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа удирдан явуулсан бөгөөд хурлаар коронавируст халдварын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрийн нөхцөлд хийсэн үнэлгээний үр дүн, ХӨСҮТ-ийн эрсдэлийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмж болон шинээр мутацид орсон вирус, тандалтын асуудлаар хэлэлцсэн байна.

Ийнхүү хурлын үр дүнд судалгааны ажлын зөвлөмжид үндэслэн яаралтай шийдвэрлэх хэд хэдэн асуудлаар дараах үүрэг чиглэл өгчээ. Үүнд:

• "Ковид-19" халдварын хариу арга хэмжээний бэлэн байдлын талаар хэрэгжиж байгаа тушаал шийдвэрийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх санал боловсруулж танилцуулахыг ХШҮГ-т;
• Нийслэлийн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд шинээр нээж байгаа молекул биологийн лабораторийн бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг нь эхлүүлэх, хүний нөөцийн төлөвлөлтийг нарийвчлан гаргаж, сургаж дадлагажуулах ЭТБХЗГ, ТЗУГ-т;
• Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд, жолооч бүх хүнийг хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж тайлах дадалд сургаж, бэлтгэхийг ТЗУГ-т,
• Эрүүл мэндийн байгууллагын агааржуулалт, цэвэр, бохир усны байгууламжийн засвар үйлчилгээ, камержуулах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх;
• ХӨСҮТ-д ажиллах менежментийн багийн ажлыг эхлүүлэхийг ТЗУГ-т үүрэг болгосон байна.