Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Катарыг зорино

A- A A+
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Катарыг зорино

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар Үндэсний дээд лигийн долоон клубийн төлөөлөлтэй биечлэн болон цахимаар уулзаж, удахгүй болох “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолт болон бусад асуудлаар санал солилцжээ.

Үндэсний шигшээ баг “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын бэлтгэл болгож ирэх сарын сүүлээр Катар улсыг зорин, бэлтгэлд явахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр тамирчдаа чөлөөлж өгөх хүсэлтийг тавьж, клубүүд ч дэмжихээ илэрхийлсэн юм.

Мөн Монголын хөлбөмбөгийн холбооноос клуб лицензжүүлэлтэд тэнцсэн дээд лигийн клуб бүрт сар бүр дэмжлэг болгон өгөхөөр болсон мөнгөн дүнг цар тахалтай холбоотойгоор хагас жилээр бодон олгохоор болжээ.