БОЛОВСРОЛД ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГӨ 10 ЖИЛИЙН ДАРАА ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГНӨ. АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУУРАЛ, БАЯН ХООСНЫ ЯЛГААГ АРИЛГАХ ХӨШҮҮРЭГ ГЭДГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮДЭД ОЙЛГУУЛНА...
УИХ-ын гишүүдэд Боловсролын салбараас 550 тэрбум төгрөг харамлаж байгаа юм бол 10 жилийн дараа ажилгүйдэл, ядуурал хэвээрээ байх юм байна. Энэ нийгэмд байгаа баян хоосны ялгаа яг хэвээрээ байх юм байна аа л гэж хэлж байгаа.
Тийм учраас бид ийм судалгааг УИХ-ын гишүүдэд хийж харуулъя. Боловсролын хуулийг та нар дэмжсэнээрээ өнөөдөр мөнгөөр битгий хар аа. Боловсролын салбарт оруулсан 1 доллар 12 доллар болдог гэдэгтэй адилхан нийгэм, эдийн засагт том үр дүн авчирна. Надад энэ судалгааг хийгээд өг, би үүнийг чинь УИХ-ын гишүүдэд тайлбарлаад хуулиа авч гарая. Бид үүнийг хамтраад хийх ёстой.
Би Боловсролын хуулийг нийгмийн зөвшилцөл маягаар хийх ёстой гэж хэлдэг. Ирэх 7 хоногийн 2 дахь өдөр сүүлийн 19 жилд ажилласан Боловсрол, шинжлэх ухааны 17 сайдыг яам дээрээ урьсан. Надад тэр энэ нам гэдэг нь ерөөсөө сонин биш. Энэ хүмүүс юм хийх гэж оролдсон, зарим нь үр дүнд хүрсэн, заримд нь хийх хугацаа олдоогүй, заримд нь хийх эрх зүйн боломж байгаагүй, улс төрийн боломж ч гараагүй. Бүгдийг нь сонсъё.
Боловсролын нэг хөтөлбөр 10 жил хэрэгжиж байж үр дүнгээ өгдөг. Яг одоогийнх шиг 4 жилээр гарч ирээд Кембридж, Цөм хөтөлбөр гээд савлаад байвал үр дүнд хүрэхгүй