Хилийн чанадад хүнд нөхцөл байдалд орсон иргэдэд 75 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

A- A A+
Хилийн чанадад хүнд нөхцөл байдалд орсон иргэдэд 75 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурлыг энэ сарын 8-ны өдөр Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.

Энэ удаагийн хурлаар цар тахлын улмаас хилийн чанадад санхүүгийн хүндрэлд орсон иргэдийг нутаг буцаах, тэдгээрийн тусгаарлах байрны зардлыг гаргах, Куба улсад хүнсний хомсдолд орсон, хүндрэлтэй нөхцөлд байгаа 19 оюутанд хүнс, ойрын хэрэглээний эд зүйлс олгох, мөн яаралтай эмчилгээ хийлгэж буй иргэдийн эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Энэ ажлын хүрээнд нийт 65 иргэний өргөдөл, хүсэлтийг хэлэлцэж 75,106,737 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргажээ.