ХӨСҮТ: "Пфайзер" вакциныг -70 хэмд хадгалах 26 ширхэг хөргүүр бэлэн байгаа

A- A A+
ХӨСҮТ:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж хүн амаа дархлаажуулах, вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа.

Манай улсын хувьд эхний ээлжинд "Астразенека", "Пфайзер" вакциныг оруулж ирэхээр төлөвлөсөн. ХӨСҮТ вакцин хүлээн авах бэлтгэл ажлаа хангаж, тоног төхөөрөмжөө бэлдсэн байна. Энэ долоо хоногийн сүүлээр вакцины эхний татан авалтыг хийнэ гэж мэдээллээ.