Вакцин хийлгэсэн иргэд сертификат авч гадаадад зорчих боломжтой

A- A A+
Вакцин хийлгэсэн иргэд сертификат авч гадаадад зорчих боломжтой

ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцинд хамрагдсан иргэд эхний болон хоёр дахь тунгаа хийлгэсний дараа сертификат авна. Тус сертификатаар олон улсад зорчих, гадны үйлчилгээнд хамрагдах, дотоодод халдвар хамгааллын дэглэмээ баримтлан чөлөөтэй зорчих боломжтой болно. Харин вакцин тариулах хүсэлгүй бол мөн тодорхойлох бичиг авах юм байна. Иргэдийг вакцинд хамруулсан болоод хийлгэх хүсэлгүй иргэдийг цахимаар бүртгэнэ. Цахим ажлын бэлтгэл байдал бүрэн хангагдсан гэдгийг хэллээ.