Буйр нуурын мөс цөмөрч хоёр автомашин унажээ

A- A A+
Буйр нуурын мөс цөмөрч хоёр автомашин унажээ

 

 

Буйр нуурын мөс цөмөрч, бага оврын ачааны болон суудлын автомашин нуурын усанд унажээ. Золоор жолооч, зорчигч нар автомашинаасаа амжиж гарсан учир хүний амь нас эрсдээгүй байна. 

Онцгой байдлын шумбагч нуурын 8-9 метрийн гүнд гурван удаа нийт 35 минутын хугацаанд шумбалт хийж эрэн хайж, автомашиныг оосорлон татаж гаргажээ. Энэ талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн мэдээлжээ.