Г.Ариунбаатар Москва хотноо баярын тоглолтод дуулах гэж байна

A- A A+
Г.Ариунбаатар Москва хотноо баярын тоглолтод дуулах гэж байна

​Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулдаг "Эх орноо сахин хамгаалагчдын өдөр"-т зориулсан баярын тоглолтод дуулна. 

ОХУ-ын нийслэл Москва хотод зохион байгуулсан уг тоглолтыг Оросын нэгдүгээр сувгаар дамжуулна.

Тоглолт Москвагийн цагаар 21:20 цагт, Улаанбаатарын цагаар 24-ний 02:20 цагт эхэлнэ.