Монгол Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдаан энэ сарын 14-нд болно

A- A A+
Монгол Улсын харцага цолтой бөхчүүдийн барилдаан энэ сарын 14-нд болно

​Дэлхий даяар тархаад буй цар тахлын улмаас Монголын Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулагддаг олон барилдаан цуцлагдаад байгаа билээ.

Онцгой дэглэмийн энэ үед спортын уралдаан, тэмцээнд оролцох тамирчдын тоо, зохион байгуулагдах хэв маяг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан үндэсний бөх сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн нийгмийн асуудалд анхаарал хандуулах, бөхийн барилдаан зохион байгуулах эрх үүргийнхээ дагуу МҮБХ “Грийн шоу” продакшнтай хамтран “Хийморь” төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.

Тус төслөөр шинэлэг хэлбэрийн, онц сонирхолтой, шагналын сан өндөр, бөх сонирхогчдын таашаалд нийцсэн энэ цагийн идэр залуу улс, аймгийн цолтой бөхчүүдийн цуврал барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Эхний барилдаанд Монгол Улсын харцага цолтой бөхчүүд оролцох бөгөөд барилдаан энэ сарын 14-нд Монгол бөхийн өргөөнд болно.