Маргааш эхлэх Ташкентын их дуулгад Монголын 20 жүдоч оролцоно

A- A A+
Маргааш эхлэх Ташкентын их дуулгад Монголын 20 жүдоч оролцоно

Олон улсын жүдо бөхийн холбооны Дэлхийн цуврал тэмцээн Ташкентын их дуулга маргааш буюу гуравдугаар сарын 5-наас 7-ны хооронд болно.

Тус тэмцээнд Монголын нийт 20 тамирчин оролцохоос 12 эрэгтэй, 8 эмэгтэй байгаа юм. Узбекистаны нийслэл Ташкент хотыг зорьсон баг тамирчид:

Эрэгтэй: 

-60 кг Л.Өнөболд

-60 кг Э.Ариунболд

-66 кг Г.Хэрлэн

-66 кг Ё.Басхүү

-73 кг Г.Одбаяр

-73 кг Ц.Цогтбаатар

-81 кг Саид Моллаи

-81 кг Н.Давгасүрэн

-90 кг Г.Алтанбагана

-100 кг Л.Отгонбаатар

-100 кг Б.Гончигсүрэн

+100 кг Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй:

-48 кг М.Уранцэцэг

-52 кг Л.Сосорбарам

-52 кг Б.Хорлоодой

-57 кг Д.Сумъяа

-57 кг Л.Энхрийлэн

-63 кг Б.Ганхайч

-70 кг Ц.Энхчимэг

+78 кг Э.Гандиймаа

Нийт 71 орны 497 тамирчин оролцохоор бүртгүүлснээс 296 эрэгтэй, 201 эмэгтэй байна. Монголын шигшээ багийн тамирчдаас Саид Моллаи хоёрдугаар сарын 18-20 хооронд болсон Тел Авивын их дуулгаад мөнгөн медаль хүртсэн билээ.

Эх сурвалж: ОУЖБХ