Ташкентын их дуулгын эхний өдөр Монголын есөн бөх таван жинд барилдана

A- A A+
Ташкентын их дуулгын эхний өдөр Монголын есөн бөх таван жинд барилдана

​Олон улсын жүдо бөхийн холбооноос зохиож буй /ОУЖБХ/ энэ оны гурав дахь тэмцээн Узбекистан улсын Ташкент хотноо өнөөдөр эхэллээ.

Жин тус бүрийн оноолт тодорсон бөгөөд эхний барилдаан 12:20 цагаас эхэлнэ. Өнөөдөр манай тамирчдаас Эмэгтэй -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, -57кг жинд МУХБ, МУГТ Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн, Эрэгтэй -60кг жинд ОУХМ Л.Өнөболд, ОУХМ Э.Ариунболд, -66кг жинд ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү нар барилдана.

Олимпын эрх олгох уг тэмцээн гуравдугаар сарын 5-7-ны хооронд үргэлжлэх бөгөөд 71 орны эрэгтэй 296, эмэгтэй 201, нийт 497 тамирчин оролцож байна.