Боксын шигшээ багийн М.Мягмаржаргал, Э.Цэндбаатар нар олимпын эрхээ авлаа

A- A A+
Боксын шигшээ багийн М.Мягмаржаргал, Э.Цэндбаатар нар олимпын эрхээ авлаа

​Олон улсын боксын холбооноос зургаадугаар сард зохиох байсан олимпын эрх олгох тэмцээн КОВИД-19 цар тахлын улмаас цуцлагджээ. Улмаар олимпын эрхийг дэлхийн чансааны дагуу өгөхөөр болж тив бүрт 53 эрх хуваарилсан байна.

Улмаар чансаа дээгүүр бичигдэж байсан эмэгтэй 75 кг жингийн тамирчин М.Мягмаржаргал, эрэгтэй төрөлд ОУХМ Э.Цэндбаатар нар эрхээ авлаа. 

Ингэснээр Монгол улсын гурван боксчин Токиогийн олимпод оролцохоор болж байна. Боксын эхний эрхийг Б.Чинзориг өнгөрсөн онд аваад байсан юм.