Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ энэ оны дөрөв дэх тэмцээн Гүрж Улсын нийслэл Тбилиси хотноо Тбилисийн Гранд Слам энэ сарын 26-28-нд зохион байгуулагдаж аваргуудаа тодруулсан билээ.
“Токио-2020” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох уг тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 85 орны эрэгтэй 292, эмэгтэй 234, нийт 526 жүдоч оролцсон бөгөөд манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа нарын дасгалжуулагчийн удирдлаган доор 12 жүдоч зодоглосон юм.
Анх удаагаа Гранд Слам ангилалд шилжсэн тус тэмцээний эхний өдөр гавьяат тамирчин М.Уранцэцэг эмэгтэйчүүдийн -48 кг жинд түрүүлж, эрэгтэйчүүдийн -66 кг жинд ОУХМ Г.Хэрлэн хүрэл медаль, хүртсэн бол удаах өдрүүдэд эрэгтэйчүүдийн -73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар алт, -90 кг жинд Г.Алтанбагана хүрэл медалийн эзэн болсон билээ.
Ингэснээр Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг Тбилисийн гранд слам тэмцээнийг багийн дүнгээр хошой алт, хүрэл медальтай нэг шагналт долоодугаар байр гэсэн амжилтаар гуравдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.