“Токио-2020” оны зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн төрлийн эрх олгох тэмцээн дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болно. Үргэлжлэн дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Насанд хүрэгчдийн 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. Олимпийн эрх олгох тэмцээнд Монголын Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 10 тамирчин, Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 20 тамирчин нийт 30 тамирчин оролцохоор болжээ.
Олимпийн наадмын эрх олгох тэмцээнд эрэгтэйчүүдээс:
57 кг-ын жинд – ОУХМ Т.Түвшинтулга
74 кг-ын жинд- Б.Бат-Эрдэнэ
86 кг-ын жинд –Г.Ганхуяг
97 кг-ын жинд Ө.Батсүх
125 кг-ын жинд М.Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдээс:
50 кг-ын жинд- ОУХМ Ц.Намуунцэцэг
57 кг-ын жинд- Б.Хонгорзул
53 кг-ын жинд- Б.Болортуяа
62 кг-ын жинд- Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд
76 кг-ын жинд- Гавьяат тамирчин О.Бурмаа нар оролцоно.
Эдгээр тэмцээнд оролцох 30 тамирчид дөрөвдүгээр сарын 7-ны өдөр багш, дасгалжуулагчдын хамт “Хүннү Эйр” компанийн тусгай үүргийн нислэгээр Алматы хотыг зорино. Олимпийн эрх олгох дараагийн тэмцээн тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Болгарын Софи хотод болох юм.