Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд Япон улсад 1000 инженер бэлтгэх юм. Ингэснээр дотоодын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангана.
Сургалтын чанарыг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэхэд ч энэ төслийн үр дүн оршино. Мөн ШУТИС-ийн инженерийн сургуулийн зарим хөтөлбөрийг Япон Улсын Консерциумын 10 сургуульд, улмаар бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх давхар зорилго бий.
2021 оны гуравдугаар сарын байдлаар
- Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 479,
- магистр, докторын хөтөлбөрт 114 хүн хамрагдаад байна.
Төслийн хүрээнд Японд төгсөөд ирсэн хүмүүсийн 90 гаруй хувь нь ажлын байртай болсон бол үлдсэн хувь нь дараачийн шатанд дэвшин суралцаж байгаа юм.
Энэ оны тухайд 112 оюутан Японд сурах эрхээ аваад байна. Тэдний төлөөлөлд батламж гардуулах ёслол боллоо. Бусад элсэгчид арга хэмжээнд цахимаар оролцсон юм.
Энэ оны элсэгчдийн
- 28 нь Коосэн хөтөлбөр,
- 73 нь бакалаврын хамтарсан хөтөлбөр,
- 1 оюутан магистр,
- 10 хүн докторын хөтөлбөрт хамрагдана.