Ковид-19-ын эсрэг Файзер вакцин зургаан сарын хугацаанд өндөр үр дүнтэй

A- A A+
Ковид-19-ын эсрэг Файзер вакцин зургаан сарын хугацаанд өндөр үр дүнтэй

Эмнэлзүйн гурав дахь туршилт нь явагдаж байгаа Файзер/Бионтек коронавирусийн эсрэг вакцины хамгаалалт нь хоёр тун хийлгэсний дараа дор хаяж зургаан сарын хугацаанд өндөр үр дүнтэй байгааг баталлаа гэж компаний зүгээс мэдээлжээ.

Хамгаалалт үүнээс ч илүү урт байж магадгүй, одоогийн цуглуулсан мэдээллээр вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлаа зургаан сарын турш сайн байгаа нь нааштай мэдээ гэжээ.

Санаа зовоогоод буй Өмнөд Африкаас үүсэлтэй гэгдэх B.1.351 төрлийн вирусны эсрэг бүрэн үр дүнтэй байгаа нь харагдсан гэнэ.

Тус компани Лхагва гарагт 12-15 насны бүлгийн сайн дурынхныг хамруулахад 100 хувийн үр дүнтэй байсан гэж онцолжээ.