ДАШТ- ээс Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ

A- A A+
ДАШТ- ээс Монголын тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ

Польшийн Киелче хотноо болж буй өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын шигшээ баг хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо.

Эмэгтэйчүүдийн 51 кг-д Алтанбекийн Хулан 16/1 шигшээд гоц мөргөж, шөвгийн наймд үлдэх тоглолтод Украины Дарья ОЛьга Хутаринаг 4:1, медалийн төлөө Казахстаны Гульнара Турапбайг 5:0-ээр хожоод байсан. Өчигдөр мөнгөн медалийн төлөө ОХУ-ын Валерия Линьковад 0:5 хожигдон хүрэл медаль хүртэхээр болоо.

Эрэгтэй 52 кг-д Энхзоригтын Сүхбат 32, 16-д Германы Франциско Мессинео, Энэтхэгийн Викаш нарыг 5:0, 4:1-ээр хожин, медалийн төлөө тулаанд Испанийн Пантоха Мореног бүх талаар илүүрхэн ялсан. Өчигдөр мөнгөн медалийн төлөөх тулаанд ОХУ-ын Евгений Жоровтой тулалдаж 0:5 оноогоор хожигдлоо. Тоглолт манай тамирчны хяналт дор явагдсан ч шүүгчдийн шийдвэр нөгөө талд гарсан юм. Дэлхийн 50 гаруй улсын баг оролцсон энэ удаагийн ДАШТ-ээс Монгол Улс ийнхүү хоёр хүрэл медаль хүртлээ.