АНУ-ын Флорида мужийн Жаксонвилль хотын "VyStar Veterans Memorial Arena" ордонд өчигдөр холимог тулааны дэлхийн хамгийн шилдэг холбоо болох UFC-ийн 261 дэх тулааны хүрээнд Монголын тулаанч Д.Батгэрэл АНУ-ын Кевин Нативидадыг нэгдүгээр раундад 50 секундэд хүнд цохилтоор, цэвэр яллаа.
Ийн Д.Батгэрэл UFC-д хоёр дахь дараалсан ялалтаа байгуулж, 2-1 гэсэн үзүүлэлттэй боллоо. Харин холимог тулааны мэргэжлийн карьерын хувьд 9 ялалт хоёр ялагдалтай болов.