Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын эрхийн сүүлийн тэмцээнд таван бөх өрсөлдөнө

A- A A+
Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпын эрхийн сүүлийн тэмцээнд таван бөх өрсөлдөнө

 

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн хамгийн сүүлийн эрхийн тэмцээн ирэх тавдугаар сарын 6-9-нд Болгарын Софи хотноо болно. Энэхүү олимпын эрх олгох дэлхийн сүүлчийн тэмцээнд оролцохоор Монгол Улсын таван бөх, гурван дасгалжуулагч Казахстан улсад бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Тэмцээнд оролцох тамирчдыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр нар удирдах бөгөөд 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 74 кг-д 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Б.Бямбадорж, 86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д ОУХМ Ч.Алтангэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Х.Болортуяа нар эх орноо төлөөлөн оролцоно.